2020.10.16
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Эрдэнэс-Монгол компани дээр Монгол Улсын стратегийн ордуудын үнэтэй хөрөнгүүд очсон байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Нэгдүгээрт: Төсвийн алдагдлыг дор хаяж 200-300 тэрбум төгрөгөөр бууруулж,  улсын зээлжих зэрэглэл нь сайн бол хямд өртөгтэй санхүүжилтийн эх үүсвэр босдог. Төсвийн алдагдал дээр ажиллах нэлээн их боломжууд байна. Энд 2021 оны төсвийн төсөлд өгсөн аудитын газрын дүгнэлт байна. Төсөв захирагчдийн тэвчиж болох зардлыг 20 хүртэлх хувиар бууруулж болох боломжтой. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлэх ногдол ашиг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байна гэж бичсэн байна. 

Хоёрдугаарт: Мөн Эрдэнэс-Монгол гэдэг компанийг жинхэнэ утгаар нь хөрөнгийн компани болгож хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Төр нь өөрөө мөнгө босгодог биш. Эрдэнэс-Монгол компани дээр Монгол Улсын стратегийн ордуудын үнэтэй хөрөнгүүд очсон байна гэсэн үг. Энэ хөрөнгийг зах зээл дээр гаргах бүрэн боломж байна. 2021 онд мөнгөний бодлого, төсвийн бодлого явуулахдаа энэ тал дээр ахиц гаргах хэрэгтэй гэж үзэж байна.

Гуравдугаарт: Махны экспортын асуудал хөндөгдөж байна. Хөдөөний малчид энэ жил хэдэн тооно мах яаж, хэрхэн гаргаж бэлдэх тал дээр тодорхой бус нөхцөл байдал үүссэн байна. Төсвийн болон мөнгөний бодлогоор  даруй шийдвэрлэх хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ