МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Есөнбулаг сумын 320 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа
2020.10.12
Орон нутгийн хөгжил

Есөнбулаг сумын 320 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарснаар Есөнбулаг сумын Харзат багт 100 хүүхдийн шинэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тэгвэл Баянхайрхан багт улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хорго” группийн гүйцэтгэж буй 320 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болж байгаа бөгөөд ажлын явцтай өнгөрөгч долоо хоногт тойрогтоо ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан болон аймгийн удирдлагууд танилцаж, ажлаа чанартай гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг үүрэг болгоод тулгамдаж буй асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Тус цэцэрлэгт ажиллах мэргэжлийн болон туслах багш нар нь сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн шалгалт, сорилтод тэргүүлсэн чадварлаг багш нараас бүрдэж байгаа бол хүүхэд, багачууд стандарт шаардлага хангасан тохилог орчинд сурч, хүмүүжих боломж бүрдэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ