МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.02
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Хөдөө аж ахуйн экспортыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай

Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\  чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн" төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, асууж санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

"2021 он хүнд жил болно. Саарал жагсаалт бол нэг сайн мэдээ болж магадгүй. Өнөөдөр экспорт өсөхгүй болохоор доллар манайд орж ирэхгүй байна л гэсэн үг. 2021 оны төсвийн бодлого, мөнгөний бодлогл 2-ын уялдаа үнэхээр чухал. Тэр тусмаа дэлхийн улс орнуудын төвбанкууд цар тахлын үед үүрэг нь өөр болж байна. Бид орж ирж байгаа мөнгөний бодлогыг харж байна. 6-7 заалттай УИХ-ын тогтоол баталсан болоод орхидог. Өнгөрсөн жил мөнгөний бодлого батлахдаа зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн үндэсний тогтолцоотой болно гэх мэт санал явж байсан ч биелээгүй л байна. Дахиад л 2021 оны мөнгөний бодлого дээрээ үргэлжлүүлээд орж ирж байна.

Экспорт гэж яриад л байна. Энэ өрсөлдөх чадвар нь тээвэр, ложистикийн асуудал байна. Дуусдаггүй төмөр замтай. Гадагшаа гардаггүй дотроо л урт яваад байна. Ямар ч өрсөлдөх чадваргүй. Энэ дэд бүтцийн асуудлыг энэ хүнд үе?д санхүүжилтийн схем дээр нь тодорхой шийдлүүд гаргаж өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй. Ингэж байж экспортын доллартай болно.

Экспортоо нэмэх нэг боломж хөдөө аж ахуйн салбар байна. Малчид махаа зармаар байна гэж ярьж байна. гэтэл яг экспортод яаж гаргах, санхүүжилтийн эх үүсвэр нь юу байх зэргийг мөнгөний бодлогод суурьлах ёстой гэж бодож байна. ХАА салбар хамгийн том ажил олгогч болсон. 170 гаруй мянган малчин өрхийн 360 мянган малчид байна. Энэ хэмжээний ажлын байр бий болгож байгаа салбар манай улсад байхгүй. Энэ салбарт анхаармаар байна. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлмээр байна.

2020 онд мөнгөний бодлого хэлэлцэж байхад тодорхой саналууд гарч, тусгаж байсан. Энэ чиглэлээр 1 жилийн хугацаанд бодит юу хийсэн бэ? 2021 онд юу хийхийг зорьж байна вэ?"

Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ