МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Түнэл сумын иргэдтэй уулзалт хийлээ
2020.09.30
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Түнэл сумын иргэдтэй уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Түнэл сумын иргэдтэй уулзаж, ярилцлаа.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд өнгөрсөн хугацаанд сургууль, Эрүүл мэндийн төв, Ахмадын өргөө шинээр баригдсан байна. Харин ирэх жилүүдэд Соёлын төвыг шинэчлэхээр төлөвлөгөөндөө тусгажээ.

Иргэд шийдвэрлэх ёстой олон асуудлыг тойргийнхоо гишүүнд дэвшүүллээ. Үүнд: Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн хугацааг сунгах. Малчид тэтгэвэрт гарахад малын А данс архивт байдаггүй. Төрийн албан хаагчдын харьцаа хандлагыг өөрчлөх талаар арга хэмжээ авч өгнө үү. Орон нутгийн чанартай давааны зам засвар чанаргүй хийгдэж байна зэрэг олон асуудлыг иргэд хөндсөн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Миний бие иргэдийнхээ саналыг салбар бүрээр нь ангилж холбогдох сайд бүрт нь албан бичгээр уламжлан ажилладаг. Тиймээс иргэдийн маань санал хуулинд тусгалаа олдог.

Түнэл сумын иргэд, сонгогчид хүүхдийг багаас нь хүнлэг энэрэнгүй хүн болгох талаас бодолцохгүй бол нийгэм улам л ёс зүйгүй болж байгааг олон хүн хэлж байна. Архидалт их байгаа нь залуучуудын буруу биш ажлын байр хомс байгаагийнх гэдгийг ч хөндлөө.

Барилга байшин барьж өгснөөр сумын хөгжлийг хэмжих биш хүний хөгжлийн үзүүлэлт болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсролын чанар, баталгаатай ажлын байр, амьдралд нь хүрэлцэхүйц орлогоор нь хэмждэг болсон.

Тэрээр гишүүн хэлэхдээ бид ирэх жилүүдэд залуучуудаа давтан сургаж мэргэжил эзэмшүүлэх, бичил бизнесийг зөв чиглүүлж, малын гаралтай түүхий эдээ боловсруулах үйлдвэрүүд дээр түшиглэн ажлын байр гаргах ёстой. Төрийн бодлого, холбогдох хуулинд энэ асуудлыг зөв гаргалгаатай тусгаж ажиллана гэж хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ