МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Л.Энх-Амгалан: Өрх бүр 100.000 төгрөг нийлүүл, би 1 сая төгрөгийн хувь нийлүүлье
2020.09.29
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Л.Энх-Амгалан: Өрх бүр 100.000 төгрөг нийлүүл, би 1 сая төгрөгийн хувь нийлүүлье

УИХ гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн ногоочидтой уулзлаа.

Энэ хөндий бол хөрсний үржил шим, хар хөрсөөр Монголдоо хамгийн сайхан нь гэж нэгэн туршлагатай агрономич олон жилийн өмнө хэлж байжээ.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багт усалгааны тоног төхөөрөмж суурилуулж, ногооны хашаа барьж өгсөнд Тээлийнхэн сэтгэл өндөр байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: аймгийн иргэдээ эрүүл, эко хүнсээр хангадаг, Тээлийн ногоочдоо нэгтгэж бие даасан хоршоо болговол олон давуу тал үүсч, хөнгөлттэй трактор, тоног төхөөрөмж, төсөл хөтөлбөрт хамрагдах боломж бий болно. Эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсний ногоо тарьж, ногоочидыг бүх талаар дэмжих нь Монгол төрийн хамгийн гол асуудлын нэг юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өрх бүр 100.000 төгрөг нийлүүл, би 1 сая төгрөгийн хувь нийлүүлье. Харин Хоршоогоо өөрсдөө байгуулахыг зөвлөж байна.

Ногоочид гишүүний хэлсэн үгийг санал нэгтэй хүлээж авлаа. Тэрээр ногоочидод 500 тоннын хүнсний ногооны агуулах, зоорь Мөрөн суманд барьж өгөх амлалтыг өгсөн юм. 

ШИНЭ МЭДЭЭ