МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.09.28
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх баг 50 хүүхдийн багтаамжтай шинэ дотуур байр ашиглалтанд орлоо

УИХ-ын дарга Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Галт сумын шинэ дотуур байр, эмнэлэгийн нээлтэд оролцлоо. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Зүрх багт улам их хөгжин дэвших боломж байгаа гэж харж байна. Иймэрхүү маягаар Монгол улсын алслагдсан багуудын асуудлыг цогцоор нь шийдэх зорилтууд байх ёстой. 

Хөвсгөл аймгийн Галт сумын "Зүрх" баг 50 хүүхдийн багтаамжтай шинэ Дотуур байртай боллоо. 1500 орчим хүн амтай багийн иргэдийн ихэнх нь малчин өрх байдаг. Тиймээс сургуулийн насны багачууд эцэг, эхээсээ хол дотуур байранд байрлаж бага боловсролыг эзэмшдэг. 1980 аад оны үед ашиглалтад орсон, ашиглалтын хугацаа нь хэтэрсэн барилгад сурагчид байрладаг байжээ.

Харин өнөөдрөөс эхлэн стандартын дагуу баригдсан шинэ дотуур байранд байрлах боломжтой боллоо. 

Мөн Зүрх багт шинээр "Хүн" эмнэлэг ашиглалтанд орлоо. Сумын хэмжээний хүн амтай багт эмнэлэгийн тусламж үйлчилгээ эрэлхийлэх иргэд олон байдаг. Шинэ "Хүн" эмнэлэгт нэг дор дөрвөн хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой.

Тус эмнэлгийг барихад улсын төсвөөс 250 сая төгрөг зарцуулжээ.

ШИНЭ МЭДЭЭ