Өнөөдөр МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН улсын уралдааны дүн гарлаа
2020.08.31
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Өнөөдөр МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН улсын уралдааны дүн гарлаа

Өнөөдөр МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН улсын уралдааны дүн гарч, Монгол бичгийг хөгжүүлэн баяжуулж байгаа эрхэм хүмүүст шагнал гардууллаа. 

Уралдаанд 5 настай балчираас 97 настай буурал хүртэл эх хэлнийхээ гайхамшигт соёлыг түгээн дэлгэрүүлж, Монгол бичгээр бүтээн туурвиж байгаа нь гайхамшиг юм. 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэр бүхий гишүүдийн хамт "Эх хэлний тухай" хуулийн ажлын хэсэгт ажиллаж, санаачлан батлуулж, МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН уралдааныг Ил Товчоо сонинд ажиллаж байхдаа анхлан зохион байгуулж байжээ. Тэрээр Эх хэлний хуулийг санаачлан батлуулахад оролцож, 1990-ээд онд эх хэл, бичгээрээ гадаад оюутнуудад зориулан нууц сонин гаргаж, эх бичгийн улсын уралдааныг 25 жилийн тэртээ санаачилж, Хүмүн бичиг сонинтой хамтран Эх хэл бичгийн "Сайхан бичигтэн" Улсын уралдааныг жил бүр ивээн тэтгэж, эх хэлнийхээ сайханд биширч иржээ.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа,
"Сүүлийн 10-аад жил эх хэлнийхээ дархлааг тогтоож, Монгол бичгийнхээ гайхамшгийг сурталчлан таниулж яваа олон мянган багш, сурагч, нас насны эх хэлээ дээдлэгч иргэдийнхээ урмыг мялаан ивээн тэтгэж ирсэндээ баяртай байна. "Монгол хэлийг Монгол соёлын том музей хэмээн бодвоос монгол хэлний үг бүр тэр музейн нэг сонин үзмэр хэмээлтэй" гэж Чой.Лувсанжав багшийн сайхан үг санаанд бууж суулаа. Хөвсгөл аймгийн Монгол бичгээ дээдлэгч багш, сурагч, идэвхтнүүд маань энэ жилийн уралдаанаас олон төрөлд шагнал хүртэж манлайллаа." хэмээн онцолсон байна. 

Эх хэл, бичиг бол Улс үндэстний түүх, соёл, Эх хэл, бичиг бол Тусгаар тогтнол, туг сүлд гэдгийг Монгол хүн бүр ойлгож, мэдэрдэг болсон нь сайшаалтай бөгөөд эх хэлнийхээ дархлааг бий болгох эрх зүйн орчинг ч бататгахад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан анхаарч ажиллах болно гэдгээ уралдааны шагнал гардуулах үеэрээ онцлон хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ