МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэв
2020.08.27
Улстөр

Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэв

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) хуралдаанаар  “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Байнгын хорооны  санал, дүгнэлтийг  санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудын хэмжигдэхүйц байдлыг хангах зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтийн хамт батлах, мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрийн үнэлгээ болон өрийн топвортой байдлын шинжилгээ хийх, хөтөлбөрт туссан эдийн засагг нөлөө үзүүлэх 10 томоохон төсөлд шаардагдах санхүүжилтийг орчин үеийн санхүүгийн боломжит бүх хэрэгслүүдийг ашиглан санхүүжүүлж хэрэгжүүлэхийг тус тус Засгийн газарт даалгасан заалт, дэд заалтыг тогтоолын төсөлд нэмж тусгах санал гарсан гэв.

Тогтоолын хавсралтад тусгагдсан “Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Засаглалын бодпого", “Ногоон хөгжлийн бодлого”, “Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого" бүлгүүдэд тусгагдсан зорилтуудтай холбогдуулан тус 6 бүлэг зорилтуудад нэмж тусгах, өөрчлөх, хасах зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Мөн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн, дэмжээгүйгээр нь ангилсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулсан юм. Тогтоолын төсөлтэй холбоотой 6 саналаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн төслийн хавсралттай холбоотой Ажлын хэсгийн 78, гишүүдийн гаргаж харъяалах Байнгын хороогоор хэлэлцүүлэн, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлснийг нь дэмжсэн 19, Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй 22 саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

ШИНЭ МЭДЭЭ