МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.27
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: ХСҮТ-ийн дэргэдэх "Энэр Мед" эмнэлгийн түрээсийн төлбөрийг зориулалтын дагуу ашиглах ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.27\ хуралдаан 9 цаг 00 минутад эхэллээ. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

“Монгол Улсад жилд 6000 гаруй хүн хавдрын өвчнөөр оношлогдож, 4000 гаруй хүн амиа алдаж байна. Ийм үед ХСҮТ-ийн дэргэд баригдсан ”Энэр мед” ХХК-ийн эмнэлгийн зориулалттай барилгыг төр хувийн хэвшлийн түншлэлээр гэрээ байгуулж, урсгал зардал, түрээсийн төлбөрийг төсвөөс олгохоор төр үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд зориулалтын дагуу ашиглана гэж гэрээлсэн хэрнээ өнөөдөр төсвийн тодотголд хөрөнгө оруулалтынх нь зориулалтыг өөрчилнө гэж орж ирсэн байна. Ингэж болохгүй хавдраар өвчилсөн олон мянган иргэний эрх ашиг хөндөгдөж байна.

Ж.Чинбүрэн гишүүн энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Төр хувийн хэвшлээ хулхидаж болохгүй. Олон мянган хүн хавдрын дараах эмчилгээ, мэс засал хийлгэх гээд ХСҮТ-ийн хонгилоор дүүрэн байна. Зориулалтынх нь дагуу баригдсан энэ эмнэлэгт төсвийг нь суулгачихсан байхад яагаад өөрчлөөд байдаг юм бэ? Хуувийн хэвшил зээлийн төлбөртөө 5 тэрбумыг төлж байхад төсвийн зардал нь 3 тэрбум байх жишээтэй. Эсвэл энэ барилгыг төр худалдан авах шаардлагатай.” 

ШИНЭ МЭДЭЭ