МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.21
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Зээлийн хүүг бууруулах улс төрийн зоригтой алхам хийх цаг болсон

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан 16 цаг 55 минутад эхэлж, “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүд Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

“Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулсан гишүүддээ талархаж байна. Энэ ажил хэрэг болох ёстой гэдэг дээр ард иргэдийн дунд хүлээлт их байна. Сүүлийн 10 жил зээлийн хүүг бууруулах чиглэлээр ярьсан. Олон стратеги баталсан. УИХ-ын 2019-2020 оны мөнгөний бодлого дээр Монгол Улсад зээлийн хүүг бууруулах стратеги баталсан. Баримт бичгүүд багадаагүй. Одоо улс төрийн эр зориг хэрэгтэй. Монгол Улс зээлийн хамгийн өндөр хүүтэй.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд хийснийг үгүйсгэж болохгүй. 2016-2020 онд зээлийн хүүг 4% буурсан. Гэлээ ч зээлийн хүү өнөөдөр өндөр байна. Зээлгүй улс, зээлгүй өрх, иргэн байхгүй. Давхардсан тоогоор 207 сая иргэн, ААН зээлтэй байна. зээлийн хүү өндөр байгаагийн гол шалтгааныг тогтоох судалгаа хийсэн.  Монгол Улсад өнөөдөр зээлийн дундаж хүү 16,3 хувь байна. Энэ бол дундаж нь. Би санал нэгдэхгүй байна. Учир нь сарын 1,3% хүүтэй зээл Монгол Улсад байгаа юм уу? 1,3% хүүтэй зээл байгаа бол иргэн ААН зээлийг авахын түүс болно шүү дээ.

Нийт зээлийн зардлын 60% нь зээлийн эх үүсвэртэй холбоотой байгаа юм. Энэ бол 16% хүүтэй зээлийн 10 орчим хувь нь зөвхөн өндөр хүүтэй зээлийн эх үүсвэр татаж байгаа юм. Энэ нь өндөр хүүтэй хадгаламж. Нийт банкны хэмжээнд 17 их наяд төгрөгийн хадгаламж байна. Энэ хадгаламжийг эзэмшигч нь 10 мянга орчим хүний эрх ашиг чухал уу? өндөр зээлтэй байгаа 2,7 сая иргэний эрх ашиг чухал уу? гэдэг дээр анхаарал хандуулж, шийдвэр гаргах ёстой. Үүнийг шийдэх боломж байна.

Бид ийм өндөр хүүтэй зээлтэй явбал дотоодын ААН, бизнес гадныханд худалдагдана. Тиймээс зайлшгүй бодитой арга хэмжээ авах шаардлагатай. Боломжууд бий гэж харагдаж байна.”

ШИНЭ МЭДЭЭ