2020.08.20
Улстөр

Л.Энх-Амгалан: Эрүүл, боловсролтой монгол хүнээ бэлтгэж байж хөгжлийн тухай ярих боломжтой

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.20\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилттой. Энэ хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

“Энэ бол их чухал хөтөлбөр. Засгийн газрын ирэх 4 жилд хийх мөрийн хөтөлбөрийн 5 жилийнх нь эхний 4 жилийг бид хийнэ. Томоохон зорилттой. Одоо байгаа манай улсын эдийн засгийн хэмжээ 13 тэрбум ам.долларыг бид 23 тэрбум ам.доллар болгоно. 1 хүнд ногдох ДНБ-ийг 6520 ам.доллар болгох зорилт тавьж байна. 5 жилийн дараа Монгол Улс ийм байна гэдгээ л баталж байгаа юм.

Улс орнуудын хөгжлийг хэмждэг уөөн хэдэн хэмжүүр бий.

  1. Хүний хөгждлийн индекс, орлогын тэгш байдлын хуваарилалт, эрүүл мэнд боловсролын түвшин
  2. Өрсөлдөх чадвар. Итгэлцүүр
  3. Засаглалын үзүүлэлт гэж байна.

Миний олзуурхаж байгаа зүйл бол эдгээр гол индексийг оруулсан. Гэхдээ эдгээрээс зарим нэг гол хэмжүүр орхигджээ. Бид энэ 3 хэмжүүр дээр нэмэх нь баян хоосны ялгаа Женийн конвенц гэж ярьдаг. Үүнийгээ хараад явбал зөв чиг баримжаатай дундаж давхаргатай нийгмийг байгуулах боломж байгаа гэж харж байна.

Баялгийн тэгш хуваарилалт гэж 1072 хувьцааны ногдол ашиг гэж харж болохгүй. Монгол хүн эрүүл, боловсролтой байж гэмээнэ энэ баялгийн тэгш хуваарилалт явагдана. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг харахаар эрүүл мэндийн салбар, боловсролын салбарын хөрөнгө оруулалт цөөхөн харагдаад байна. Ийм байж яаж монгол эрүүл, боловсролтой хүнтэй болох вэ? Өнөөдөр ядуурал, ажилгүйдлийн гол шалтгаан нь боловсролын тогтолцоо болсон. Цаашид ажилгүйдлийг хэмжвэл залуучуудын дунд байгаа ажилгүйдлийн тоо хэмжээг авч үзэх ёстой юм билээ. Их дээд сургуулиудын тогтолцоог өөрчлөхгүй бол ажилгүйдэл ядуурлын шалтгаан арилахгүй. Дэлхийд их дээд сургуулиудыг төгсөгчийн ажилд орсоноор хэмждэг. Бид ядуурлыг орлогоор нь бус сэтгэлгээ, боловсрол, шударга бус ёсны гэх мэт ядуурал нүүрэлчихээд байна. Бид боловролын салбарт тодорхой зорилтоо тавих ёстой. 21 дүгээр зуунд ямар боловсролтой иргэнээ бэлтгэх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Ингэж байж хөгжлөө тодорхойлно.”

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ