МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.17
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Урсгал зардлаар санхүүжүүлж буй халамжийн бодлого эргэн харах цаг болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  

Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

“3,8 их наядын алдагдалтай төсөв, Төсвийн хүрээний мэдэгдлийг харахаар 4,8 их наядын алдагдалтай байна. Энэ их муу мэдээ. Ийм төсвийг баталвал манай улсын зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулалт, валютын ханш зэрэгт сөрөг нөлөөтэй. Гэхдээ бусад орнууд ч ялгаагүй байна. Манай улсад бодлогын зөвлөмж өгч буй олон улсын байгууллагууд бидэнд хэрхэн зөвлөж байна вэ?

Бид мөнгөний эрэлд мордоно. Ийм алдагдалтай эдийн засагтай улс мөнгө олсон ч өндөр өртөгтэй байх болно.

Хүүхдийн мөнгөний бодлогоо эргэн харах цаг болсон. Би хүүхдийн мөнгийг халамж гэж харахгүй байна. 520 мянган өрхийн 1,1 сая хүүхэд 100,000 авч байна. Сардаа 120 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ мөнгийг урсгал зардлаараа аваад явахаар төсвийн алдагдал нэмэгдэж байна. Бусад оронд үүнийгээ баялгийн сангийн хувиарлалт гэж үздэг. Тиймээс бид халамжийн бодлогоо эргэн хараад оновючтой болгох шаардлагатай болсон. Үүн дээр төсвийн тодотгол хэрхэн тусгаж байна вэ?”

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ