МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзалт хийж байна
2019.09.16
Орон нутгийн хөгжил

Монгол Улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзалт хийж байна

Монгол Улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзалт хийж байна.

Мөрөн сумыг хотын статустай болгох, Хүүхдийн эмнэлэг барих, нүүрсний төмөр замын асуудлыг зогсоох, уул уурхайгүй хөгжих, унанги, хожуулыг бүтээгдэхүүн болгох үйлдвэр барих, тог цахилгааны үнийг багасгах, төрийн албаны ёс зүй, шүүхийг шударга, эрх тэгш байлгах зэрэг олон асуудлыг иргэд маань хөндлөө.

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр

  • 1. Хөвсгөл аймгийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх 100 хүүхдийн шинэ эмнэлэг барих,
  • 2. 2019 оны 11 дүгээр сард ашиглалтанд орох 30 ортой Сүрьеэгийн эмнэлгийн дэргэд 200 гаран сая төгрөгийн өртөгтэй ариутгалын өргөтгөлийн барилгын санхүүжилтийг / Зураг төсөвт дутуу тусгагдсан /,
  • 3. Нэгдсэн эмнэлгийг нарийн мэргэжлийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг тавьж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ