МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймгийн Арбулаг суманд Ахмадын өргөө ашиглалтанд орлоо
2019.10.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хөвсгөл аймгийн Арбулаг суманд Ахмадын өргөө ашиглалтанд орлоо

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ахмадын өргөө ашиглалтанд орж буурлууд маань нэг дор цуглаж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой боллоо.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нээлтийн ажиллагаанд оролцож ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Л.Энх-Амгалан гишүүний ээж Арбулагийн Сүмбэр багийн хүн болохоор нутгийн буурлууд бүгд л аав, ээж шиг нь дотно сайхан угтаж, нэг оройг сайхан хуучилж өнгөрүүллээ.

Л.Энх-Амгалан гишүүн хэлэхдлээ "Олон хүн цуглахыг харахад байрыг нь арай багадуулчихав уу даа гэж харлаа. Гэхдээ бага ч гэсэн баярлуулж чадсан болов уу хэмээн бодож цаашид өргөтгөх, илүү тохитой болгох талаар санаа тавих болно оо" хэмээлээ.

ШИНЭ МЭДЭЭ