МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Л.Энх-Амгалан: Мөрөн хотын хөгжил гэр хорооллын иргэд рүүгээ чиглэнэ
2019.11.27
Орон нутгийн хөгжил

Л.Энх-Амгалан: Мөрөн хотын хөгжил гэр хорооллын иргэд рүүгээ чиглэнэ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилсан ШИНЭ МӨРӨН хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын өрхүүдийн хашаандаа сэтгэл хангалуун, ая тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор МӨРӨНДӨӨ САЙХАН АМЬДАРЦГААЯ төслийг ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН ЖИШИГ ГУДАМЖ, дэд бүтцийн төв хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

Иргэд хашаандаа жорлон ухах газаргүй болж, хөрсний бохирдол маш ихэссэн, эрүүл ахуйн нөхцөл муудсан тул ЭКО ЖОРЛОН төслийг цаг алдалгүй эхлүүлж эхний ээлжинд 100 өрхөд хэрэгжүүлэхээр боллоо.

Эдгээр ажлуудыг тооцоо судалгаатай, үр өгөөж нь бодитой хэрэгжүүлснээр гэр хорооллын өрхүүдээ 500, 1000-аар нь багцалж шийдэх загвар суурь болж МӨРӨНДӨӨ САЙХАН АМЬДАРЦГААЯ хөдөлгөөн болж өрнөнө гэдэгт итгэл дүүрэн байна.

МӨРӨНДӨӨ САЙХАН АМЬДАРЦГААЯ хөтөлбөрийн танилцуулга зөвлөгөөнд МӨРӨН ХОТЫН ИРГЭД маш идэвхтэй оролцож олон үнэтэй санал зөвлөмж өглөө. Мөрөн хотын хөгжил гэр хорооллын иргэд рүүгээ чиглэнэ гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ