МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тосонцэнгэл сумын иргэдтэйгээ уулзалт хийлээ
2019.11.29
Орон нутгийн хөгжил

Тосонцэнгэл сумын иргэдтэйгээ уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Тосонцэнгэл сумын иргэдтэйгээ уулзалт хийлээ. 320 хүүхдийн шинэ сургуулийг маш сайхан чанартай барьсан гүйцэтгэгч компанид талархал илэрхийллээ.

Шинэ эмнэлгийг сумын биш бүсийн хэмжээний эмнэлгийн 2 давхар барилгын зургаар гүйцэтгэхээр ажиллаж байгаа аж. Ажлын явц сайн. Олон жил ярьсан Тээл багийн усжуулалтын системийг цогц шийдсэн. Тосонцэнгэл хатуу хучилттай зам дагуух байрлалаа хөгжлийн давуу тал болгох сайн төлөвлөгөө хэрэгтэй. Төв суурингийн иргэд махны үнэ өслөө гэдэг. Нөгөө талд малчид махаа аль болох өндөр үнээр борлуулчих хүсэл их байна.

Орон нутгийн ченжүүдээ дэмжээд төвийн иргэдийг хямд махаар хангах боломж байна. Тэгээд махны том үйлдвэрүүд нь махаа эцсийн бүтээгдэхүүн болгож экспортонд гаргах хоёр чиглэлээр явахад болохгүй юмгүй. Орон нутагт төр, хувийн хэвшил хамтраад үйлдвэр байгуулж, үндэсний компаниудаа дэмжих бодлого явуулах хэрэгтэй. Уул уурхайн биш түүхий эд боловсруулах үндэсний компани харин ч ашигтай ажиллах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ