http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Томсгосон тойрог хэвээр байна”
УИХ-ын бие даагч гишүүд
2015.12.22
Улстөр

“Томсгосон тойрог хэвээр байна”

УИХ-ын бие даагч гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

Бие даагчдын хувьд одоогийн Сонгуулийн тухай хуульд байгаа нэг аймаг нь нэг томсгосон тойрог хэвээр байна гэж үзэж буйгаа гишүүн Х.Болорчулуун хэллээ. Мөн сонгуулийн дүнг автомат машинаар тоолж, 50 хувийг гараар тоолох чиглэл рүү явах байх гэдгийг онцоллоо. МАН, АН-ын гишүүд энэ тухайд тохирсон гэнэ. Гишүүн Х.Болорчулуун Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсэгт бие даагч гишүүдийг төлөөлж орсон аж.

Харин Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төсөл ямар ч үр дүнгүй, боломжгүй зүйл гэдгийг гишүүн Ц.Даваасүрэн онцлов. Тэрээр Аюулгүй байдал,  гадаад бодлогын байнгын хорооогоор энэ долоо хоногт нууцын зэрэглэлээр хэлэлцэх нэг асуудлыг хөндлөө. Энэ нь Увсын Баруунтурууны хилийн отрядад гарсан хэрэг бөгөөд энэ талаар байнгын хороогоор хаалттай хэлэлцэхээр болжээ.

Гишүүн С.Ганбаатарын хувьд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдсэн асуудлыг эрс эсэргүүцэж байлаа. Тэрээр “Оюутолгойг зах дээр гаргаад зарчихсан. Гэхдээ би тэмцэнэ, үзэлцэнэ” гэв.

ШИНЭ МЭДЭЭ