http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Арилжааны банкуудын лагшин ямар байна вэ?
2015.11.10
Улстөр

Арилжааны банкуудын лагшин ямар байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт дээрх бодлогын анхны хэлэлцүүлгийг хийх шатанд зээлийн хүүг бууруулах нь зүйтэй хэмээн үзэж энэ саналаа УИХ-д оруулж ирсэн. Зээлийн хүүг 1-3 хувь болгон бууруулахыг даалгахаар болсон.

Үүнтэй холбогдуулан гишүүд тодорхой асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монгол мөнгөний худалдан авах чадвар сүүлийн гурван жилд  50 хувь хүртэл суларлаа. Манай улс хэрэглээний бараа бүтээгдэхүүний 90 орчим хувийг импортоор авдаг. Монгол банкны бодлогын алдаанаас болоод мөнгөний худалдан авах чадвар эрс унасан. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Мөнгөний бодлогыг Монгол банк ганцаараа биш Засгийн газар хамтарч хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн жил Монгол банкнаас Төсвийн орлого нэг их наядаар тасрах гээд байна. Хэрэв тасарвал УИХ-аас баталж өгсөн мөнгөний бодлого хэрэгжихгүй, хэрэгжвэл ийм эрслүүд гарна гэж зөвлөмж хүргүүлсэн. Энэ жилийн төсвийг алдагдалтай баталж болохгүй гэдгийг ч сануулсан байна лээ. Гэтэл нэг их наяд орчим төгрөгийн алдагдалтай батлах гээд төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Төсөв мөнгөний бодлого хоорондоо уялдахгүй байна.”

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал. Өнгөрсөн жил Монгол банк арилжааны банкуудын үүргийг гүйцэтгэснээс болоод Монголын мөнгөний бодлого, Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдалд нөлөөлсөн гэж бодож байна.   

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Арилжааны банкууд зээл олголтоо зогсоосон. Цаашдаа Арилжааны банкуудыг ийм хүнд байдал байлгасаар байх уу.  Мөн Арилжааны банкуудын лагшин ямар байгаа юм бэ гэдгийг асуумаар байна. Арилжааны банкууд хүнд байдалтай байгаа юм биш үү

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Улсын өр төсвийн 6,7 жилтэй тэнцэж,  нэг хүнд оногдох өрийн хэмжээгээр “дэлхийн айргийн тав”-д орж байна. Энэ байдал Монгол улс мөнгөний бодлогоо зөв зохицуулж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Төсвийн байнгын хороонд төсвийг 3-3,3 хувийн алдагдалтай батлах чиглэлтэй ажиллаж байна. Энэ нь 900 гаруй  тэрбум гэсэн үг. Жил бүр төлөвлөсөн нэртэй тэр нь худлаа болоод байгаа. Ингэж худлаа төлөвлөж байх хэрэг байна уу” гэсэн юм.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

ШИНЭ МЭДЭЭ