http 6
Монголын програм хангамжийн салбарын шилдгүүд тодорлоо
Монголын програм хангамжийн салбарын шилдгүүд тодорлоо
2015.12.22
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Монголын програм хангамжийн салбарын шилдгүүд тодорлоо

Өнгөрөгч долоо хоногт Монголын програм хангамж үйлдвэрлэгдчдийн холбоо/МОСА/ Монголын програм хангамжийн салбарын шинэ жилийг амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Энэ шинэ жилийн баярт тус салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдалага, төлөөллүүд, CIO club, програм хангамжийн салбарт ажиллагсад зэрэг олон олон зочид ирсний дотор салбарын удирдлагууд болох УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, МТШХХГ-ийн дарга Ц.Жадамба, Харилцаа холооны зохицуулах хорооны дарга Балгансүрэн нар байсан юм.

Монголын програм хангамжийн салбарын шинэ жилдээр нэгэн гэнэтийн гэмээр шийдвэр гарч салбарыхныг огшуулсан нь Л.Энх-Амгалан гишүүний санаачилсан хөрөнгө оруулалтын сан байгуулах мэдэгдэл байлаа. Тус санд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 100 сая төгрөгөөр хөрөнгө оруулахаа амлан бусдыг уриалснаар, Скайтел группын гүйцэтгэх захирал Д.Болор 100 сая төгрөг, Интерактив компанийн ерөнхий захирал Б.Ууганбаяр 20 сая төгрөг, Интерактив Би Ай компанийн захирал Ч.Чимиддорж 20 сая төгрөг оруулахаа амалж ердөө аравхан минутын дотор 400 гаруй сая  төгрөгийг цуглуулж чадсан байна.

Энэ сан нь програм хангамжийн салбарт үүсч буй Монголын анхны хөрөнгө оруулалтын сан бөгөөд  зөвхөн програм хангамжийн салбарын компаниудад хөрөнгө оруулахаараа онцлог аж. Ингэснээр програм хангамжийн салбарын хөгжил илүү эрчимтэй явагдаж, өшөө илүү үр өгөөжийг авчирна гэж найдаж байна.Энэ өдөр  програм хангамжийн салбарт ажилласан амжилттай ажиллаж буй залуучуудад салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгийн МТШХХГ-ын дарга Ц.Жадамба гардуулсан юм.

Хуучин оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж шинэ оноо бахдам амжилтаар эхлүүлж байгаа тус салбарынхны шилдгүүдийн хувьд:

Оны шилдэг үйлчилгээ:   “I TOOLS “ компанийн Байршуулах үйлчилгээ

Оны шилдэг компани :  “IT ZONE”

Оны шилдэг бүтээгдэхүүн:  “Интерактив” компанийн” VERITECH ERP” систем

Оны онцлох төрийн түшээ:  УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан нар тус тус шалгарчээ

Мөн энэ үеэр Монголын “Стартап”-уудыг дэмжигч Скайтел компани болон MOSA  хамтран зохион байгуулсан MAPPS CONTEST 2015 уралдааны ялагчид тодорч ерөнхий ивээн тэтгэгч болох  Скайтел компанийн шагналыг гардан авлаа. 

1-р байр MAPPS CONTEST 2015 тэмцээний оролцогч Э.Батхуягийн "UZWER" бүтээл.

2-р байр MAPPS CONTEST 2015 тэмцээний оролцогч Б.Батзаяагийн "ЖҮДО" бүтээл.

3-р байр MAPPS CONTEST 2015 тэмцээний оролцогч 
Б.Бат-Эрдэнэ -ийн "Алсын хараа" бүтээл.

тус тус шалгарч салбарын шинэ жилийн үеэр Скайтел группийн Гүйцэтгэх захирал Д.Болор болон Монголын програм хангамж үйлдвэрлэлийн холбооны Ерөнхийлөгч Ж.Тамир нар шагналыг гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ