http 6
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.12.07
Эдийн засаг, Худалдаа

Хөгжлийн банкнаас мөнгө зээлсэн гэх огт худал мэдээлэл тараасан

Чингис, Самурай бондын мөнгийг хөгжлийн банк хууль зөрчин зарцуулсанг хамгийн хурцаар шүүмжилж байгаа гишүүн бол  Л.Энх-Амгалан.

Түүний өөрийн компани хөгжлийн банкнаас хамгийн их мөнгө авсан гэх мэдээллийг Ардчилсан намын зүгээс цацаад байгаа. Энэ асуудлар тодруулага авлаа. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Хөгжлийн банкинд хийсэн шалгалттай холбоотой мэдээллээр тодруулга авах гэсийн. Шалгалт хийсэн ажлын ахлагч нь өөрөө 170 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл гарлаа. Та тайлбар өгнө үү?

-УИХ-ын даргын захирамжаар эдийн засгийн байнгын хороо, төсвийн байнгын хорооны гишүүд өнгөрсөн нэг сард ажилласан. Одоогоор 11 сарын турш Хөгжлийн банк, Чингис, Самурай бондын хэрэгжилттэй холбоотой ажлуудыг шалгасан. Гэхдээ бид өөрсдөө хөгжлийн банканд очиж шалгалт хийгээгүй. Хамгийн гол нь хөгжлийн банкинд төрийн аудитын дүгнэлт гарсан. 2014, 2015 гээд хоёр удаагийн дүгнэлт гарсан байгаа.

Энэ дүгнэлтэд л суурилсан. Хоёрдугаарт үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан. Үүний биелэлттэй холбоотой дүгнэлтүүд гарсан. үндэсний аюулгүй байдал гэдэг бол МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд орсон аюулгүй байдлын зөвлөмж бол төрийн том бичиг баримт. Энэ баримтын биелэлтийг хангаж ажиллаагүй байна гэсэн дүгнэлтийг ажлын хэсгийн дүгнэлтэд оруулсан.

Бүрэн эхээр нь бичлэгээс ..... 

ШИНЭ МЭДЭЭ