http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Намд орно гэсэн шийдвэр гаргаагүй
2015.11.04
Улстөр

Намд орно гэсэн шийдвэр гаргаагүй

УИХ-ын бие даагч гишүүдийн хоёр нь өмнө нь МАН-ын гишүүн байсан. Тодрулбал Ц.Даваасүрэн гишүүн 2012 оны улсын их хурлын сонгуулийн өмнө МАН-аас хөөгдөж, бие дааж нэр дэвшсэнээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Тэгвэл Нийслэлийн МАН-ын хороо Ц.Даваасүрэн гишүүнийг хөөсөн гэх шийдвэрээ цуцалсан гэж мэдээллэж байна. Энэ талаар Ц.Даваасүрэн гишүүн “ Бие даагч гэсэн статусаараа энэ сонгуулийн жилийг дуусгана. Олны итгэлийг бодох ёстой” хэмээн хариуллаа.

Харин Х.Болорчулуун гишүүний хувьд МАХН гэдэг нэрээ МАН болгон шинэчлэх үед тус намд элсэж байсан. Есөн сарын хугацаанд МАН-ын гишүүн байжээ. Анх гишүүнээр элсэхдээ шинэчлэгдсэн гэх МАН-д элссэн ч дотор нь шинэчлэгдсэн зүйл байхгүй байсан учир намаасаа гарсан одоо МАН-д орох асуудал огт яригдахгүй гэж мэдээллэж байна. Тэрээр “Нэг ч удаа намын хуралд сууж байгаагүй. Өнөөдрийн байдлаар намд орно гэсэн шийдвэр гаргаагүй байна” хэмээн хэллээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ..

ШИНЭ МЭДЭЭ