http 6
Гэр хорооллын зургаар өрөөгөө чимжээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.11.03
Улстөр

Гэр хорооллын зургаар өрөөгөө чимжээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажлын өрөөгөө уран зургаар гоёх дуртай. Харин тэр зургууд дунд гэр хорооллын ахуй амьдралыг харуулсан хзд хэдэн зураг бий.

Энэ нь түүнийг нийгмээсээ хэт тасрахгүй байхыг хичээдэг нь харагддаг юм. Учир нь тэрбээр хүүхэд ахуй цагаа Хөвсгөл аймгийн Мөрөн хотод гэр хороололд өнгөрөөсөн болохоор дурсамжаа сэргээх үүднээс ийм төрлийн зургуудыг цуглуулдаг гэх.

Энэ тухай тэрбээр “Би Мөрөнд гэр хороололд төрж өссөн учраас гэр хорооллын зургуудад их дуртай. Гэр хорооллын амьдрал надад их ойрхон санагддаг” гэсэн юм. Тиймээс ч түүний уран зургийн цуглуулгын ихэнхийг Хөвсгөл аймгийн Мөрөнгийн зургууд эзэлдэг юм билээ.

ШИНЭ МЭДЭЭ