http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2015.10.29
Орон нутгийн хөгжил

Халх голд чөлөөт бүс байгуулж болохгүй

“Шийдэл” хэлэлцүүлэг нэвтрүүлэг өнөөдрийн дугаараар Халх голд чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцэнэ.

Халх голд чөлөөт бүс байгуулах энэ асуудлыг олон талас нь ярьж байгаа УИХ-аас тогтоол нь гараад салбарын яам судалгаа хийгээд явж байна. Иргэдийн яагаад эсэргүүцэж байгаа вэ?

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

- Халх голд чөлөөт бүс байгуулах тогтоол 7-р сарын 9-ны өдөр батлагдсан. Үүнд гишүүд ялангуяа аймгийн гишүүд тойрогтоо явсан. Ирцийн бүртгэл бага байсан байна.

Наадмын өмнө гарсан шийдвэрт хуудуу ордог тал бий. Тиймээс энэ тогтоолыг батлах үед нэг ч гишүүн нэг ч асуулт асуугаагүй юм. Яагаад халх гол чөлөөт бүс байгуулж болохгүй байгаа вэ гэхээр газар нутгийн хувьд дэндүү том. Дэлхийд 500 мянган га битгий хэл 50 мянган га чөлөөт бүс байхгүй. Хамгийн том чөлөөт бүс Шанхайн чөлөөт бүс 12 мянган га юм.

Алтанбулагын чөлөөт бүсээс 1000 гаруй том талбайг эзэлсэнд хамаг учир байна. 500 мянган га-аар чөлөөт бүс байгуулбал тэнд олон арван жилээр амьдарч ирсэн иргэдийн уламжлал, амьдрах орчинд нөлөөлөх болно. Учир нь чөлөөт бүс бол чөлөөт бүсийн хуулиар явна. Монгол улсын татвар хил гааль дээр үйлчлэхгүй.

Хэдийгээр Дорнод аймгийн нутаг боловч аймгийн удирдлага ямар ч эрх мэдэлгүй. Чөлөөт бүсийн захирагч нь тэр газрыг ямар хүнд хэдэн жилийн хугацаагаар олгохыг шийднэ. Үүнээс болоод олон зөрчил үүсэх юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс .... 

/1-р хэсэг/

/2-р хэсэг/

ШИНЭ МЭДЭЭ