http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2014.10.10
Эдийн засаг, Худалдаа

Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.

Зээлийн батлан даалтын санд хамрагдсан аж ахуйн нэгжийн дийлэнхи нь нийслэлд байдаг. Харин хөдөө орон нутагт хэрэгжилт хангалтгүй байгаа учир тус сангийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор тодорхой өөрчлөлтүүдийг оруулах, батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгасан хэмээн төсөл санаачлагч хэллээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авлаа. Энэ үеэр гишүүдийн олонхи нь тус сангийн үйл ажиллагаа орон нутагт хангалтгүй хэрэгжиж буйг дуулгасан. Үүнийг зарим гишүүд иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгч буй мэдээлэл дутмаг байгаатай холбоотой гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа.

Ингээд тус хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэнээр хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ