http 6
“Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг
2014.01.15

Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсанаар даатгуулагч мөнгөндөө, даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой болно

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг Эрүүл мэндийн даатгалын хуулийг хөндөж, энэ удаагийн зочноор хуулийн төслийг өргөн барьсан гишүүд оролцож байна.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:

Хамгийн гол хуулийн үзэл санаа нь эрүүл мэндийн салбар үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байна уу? Даатгуулагчдын зүгээс тавьж байгаа олон гомдол нь эрүүл мэндийн салбар, үйлчилгээтэй холбоотой байгаа. Үүнээс харахад эрүүл мэндийн даатгал төлөөд байгаа хэрнээ үйлчилгээ нь шаардлага хангахгүй байгааг иргэд хэлж байгаа. Энэ салбарыг ахалж ажиллаж байсны хувьд, даатгалын салбарын өгөөж ямар түвшинд байдгийг мэддэг хүний хувьд энэ тал дээр хууль санаачилж өргөн барьсан.

Мөн даатгуулагч шимтгэлээ төлөөд эрүүл мэндийн салбарт хяналт тавих ямар ч боломжгүй байгаа учир тэдний өмнөөс хэсэг хүмүүс асуудлыг шийдэж байгааг болих шаардлага бий гэж харсан учир энэ хуулийг санаачилсан. Даатгуулагч өөрөө эмчилгээ, үйлчилгээгээ сонгодог байх, санхүүжилтээ хянадаг, шаардлага тавьдаг, нийцсэн үйлчилгээ авах зэрэг асуудал байгаа.

С.Ганбаатар гишүүний санаачилсан хуулийн үзэл баримтлал минийхтэй үндсэндээ агаар нэг зарим нэг зарчмын асуудал байгааг ажлын хэсэгт ярилцаж нэгтгэнэ. Зарчмын хувьд болохгүй гээд зөрчилдөөд байх зүйл байхгүй болсон. Энэ хууль удахгүй хэлэлцүүлэгт ороод явах юм. Хууль батлагдсанаар хамгийн гол нь даатгуулагч өөрийнхөө мөнгөнд, даатгалын үйл ажиллагаанд эзэн байх юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

Ажлын хэсэгт гишүүд орж байгаа учир боломжоо ашиглаад улс төрийн зоригтой шийдлүүдийг нэмэхээр анхаарч байгаа. Яг сангаа төлөвлөөд ажиллаж байгаа хүмүүс их баригдмал байдаг. Бид нэгэнт шинэчлэл хийж байгаа учир улс төрийн зоригтой шийдлүүдийг оруулж өгсөн байгаа. Иргэдэд сонин байх үүднээс урамшууллын хувилбарыг нэлээн тусгасан.

Нэг иргэн өөрийн даатгалын тусламж үйлчилгээний зардал хүрэхгүй тохиолдолд өрхийн нөгөө гишүүний даатгалаас хэрэглэж болох заалт орсон нь их чухал урамшуулж байгаа заалт юм. Мөн хоёр жил даатгалын сангаас зарцуулалт хийгээгүй хүмүүсийг урамшуулж иж бүрэн оношилгоо хийж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг болох, бүр даатгуулагч хүсэхийн бол чийрэгжүүлэх төвд явахад урамшууллын куфон олгодог болох заалтыг оруулж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:  

Эрүүл мэндийн даатгал хүн бүхэнд хамаатай учир намын эрх ашиг гэхээсээ илүү хүний эрх ашигт нийцсэн хууль гарах ёстой гэж үзэж байгаа. Бидний барьж байгаа гол баримтлал бол даатгал гэдэг сонгодог тогтолцоог бий болгох гэж байгаа. Даатгал нь аливаа иргэнийг эрсдэлээс хамгаалах тогтолцоо шүү дээ. Гэтэл өнөөдөр эрүүл мэндийн даатгал маань ард иргэдээ эрсдэлээс хамгаалж чадахгүй байгаа учир зайлшгүй өөрчлөлт хийх нийгмийн хэрэгцээ байгаа гэж харж байгаа.

Яаж иргэддээ эрүүл мэндийн, санхүүгийн эрсдэлээс хамгаалах уу гэдэгт л төвлөрч байна. Нэг судалгаа харахад банкнаас зээл авч байгаа иргэдийн хэрэгцээний хоёрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулсан зээл байгаа юм.  Үйлчилгээ оношилгоо маш их өндөр өртөгтэй болчихсон байгаа. Гэтэл харамсалтай нь эрсдэлийг өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль хамгаалж чадахгүй байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ...

ШИНЭ МЭДЭЭ