Чингис хаан киноны уран бүтээлчидтэй уулзлаа
2023.09.15

Чингис хаан киноны уран бүтээлчидтэй уулзлаа

Дэлхий дээр Чингис хааны талаар 6,7 орны 10 орчим уран сайхны кино байдаг аж. Энэ өдрүүдэд Өвөр Монголын Чингис хаан кинонд тоглосон уран бүтээлчид, "Мэргэн сайд" ТББ-ын урилгаар манай улсад айлчилж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир уран бүтээлчидтэй уулзаж, Чингис хааны дүрд тоглосон жүжигчин Баасанжавтай уулзан Чингис хааны музейд зочиллоо.

Өнгөрөгч жил "Мэргэн сайд" ТББ-ынхан Монголын нууц товчоонд гардаг түүхэн газруудын талаарх баримтат кино хийх саналаа Ц.Сандаг-Очир гишүүнд илэрхийлж, төсөв санхүүгийн дэмжлэг хүссэнийг Шадар сайдын хамтаар уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, Соёлын яаманд уламжилж, салбарын сайд санхүүгийн дэмжлэг үзүүлснээр өнөөдрийн байдлаар Монголын түүхийг судлаач 40 гаруй түүхч, эрдэмтэд, гадаадын 10 гаруй судлаачид оролцсон "Монголын нууц товчооны түүхэн газрууд" баримтат киноны 12 анги бэлэн болсон байна. Уг баримтат киног 6-р сард Монголын үндэсний олон нийтийн телевизээр гараад байгаа юм. 

Тодруулж хэлэхэд Монголын нууц товчоонд 96 одоогийн газар орны нэрс гардаг бөгөөд тэдгээр газар орныг баримтжуулах нь уг баримтат киноны ач холбогдол юм.