НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭН БИОАРХЕОЛОГИЙН ЛАБОРАТОРИ БОЛОН НОМЫН САНГИЙН ТАНХИМТАЙ БОЛЛОО
2025.04.25

НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭН БИОАРХЕОЛОГИЙН ЛАБОРАТОРИ БОЛОН НОМЫН САНГИЙН ТАНХИМТАЙ БОЛЛОО

Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн даргын хувиар УИХ-ын гишүүн С.Зулпхар ЮНЕСКО-ын ивээл доорх Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэнд ТИКА -ийн зүгээс байгуулсан биоархеологийн лаборатори болон номын сангийн төслийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.

Төслийн нээлтийн арга хэмжээнд тус хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, Проф. Др Д.Бум-Очир, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Даваацэрэн, БНТУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэл, ТИКА-ийн дэд ерөнхийлөгч Др. Үмит Нажи Ёорулмаз, ТИКА-ийн Төв Ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга Дp. Али Өзгүн Өзтурк, ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Али Муслу нар болон эрдэмтэн судлаачид оролцсон юм.