Хөдөлмөрийн баатар, Ж.Мөнхбат агсны алдрыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг сүндэрлүүлэх зорилгоо танилцуулав
2022.10.13

Хөдөлмөрийн баатар, Ж.Мөнхбат агсны алдрыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг сүндэрлүүлэх зорилгоо танилцуулав

Сумо бөхийн Миягино дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх, амжилтын төлөөх шинэ замналаа үргэлжлүүлж буй мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалтай өнөөдөр /2022-10-13/уулзлаа.

Дөрвөн жилийн дараа Монгол нутагтаа ирсэн Их аваргатай олон зүйлийн талаар ярилцлаа.

Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат агсны алдрыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг нийслэл хотод, тэр дундаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах зорилгоо мөн танилцуулж байна. 

Их аваргынхаа алдар цууг мөнхжүүлэхэд нийслэлийн иргэд бид бүхэн баяртай байх болно.