Зөрчил гаргасан албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах зэрэг асуудлыг тодорхой болгоно
2023.05.04

Зөрчил гаргасан албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах зэрэг асуудлыг тодорхой болгоно

УИХ-ын чуулганы /2023,05,04/-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулав.

УИХ-ын гишүүн П.Адьшаа байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгажээ. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжид дурдсанчлан төрийн болон Засгийн газрын тэргүүнүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, шүүх болон цэргийн албан тушаалтнууд, төрийн өмчит корпорацуудын удирдах албан тушаалтнууд, улс төрийн намын удирдах албан тушаалтнууд зэрэг төрийн томоохон чиг үүргийг хэрэгжүүлдэг, эсвэл итгэмжлэгдсэн хүмүүсийг хамруулдаг. Тус зөвлөмжийн 12 дугаарт улс орнуудыг улс төрд нөлөө бүхий этгээдэд дээрхийг тодорхойлж, хамруулахыг шаарддаг.

Үүнд нийцүүлэх зорилгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах субьектэд Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, түүнчлэн Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадгаас гадна танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн орлогч нарыг нэмж тусгах нь зүйтэй хэмээн үзэж, хуулийн төсөлд тусгажээ. Мөн эдгээр албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг нээлттэй тендер шалгаруулалт оролцох боломжтой байсныг өөрчлөн бүх хэлбэрийн төрийн тендер шалгаруулалтад оролцохгүй байх өөрчлөлтийг тусгасан байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn