Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2022.06.02

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2022.05.31) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд орлогоосоо давсан хэт их хэмжээний зээл бусад этгээдээс авах, хуулиар хүлээсэн үүргээ хөсөрдүүлж давхар бизнес эрхлэх, төрөөс баталгаа гаргасан аливаа төрлийн зээл, хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн урдуур орж завших, өөрийн хамаарал бүхий этгээдэд олгуулахаар нөлөөлөх асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж төсөл санаачлагч үзжээ.

Иймд Авилгын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ ипотекийн зээл болон эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад зориулалтаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлсэн жилийн орлогын 80 хувиас дээш хэмжээний зээлийг бусад этгээдээс авах, эсхүл төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтад хамрагдах зэрэг асуудлыг хориглож, үүнийг нийтийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд мөн дагаж мөрдөх асуудлыг тодорхой зохицуулахаар уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг хориглосон зохицуулалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтийн албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зээлийн зориулалт, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдээ үнэн зөв, тодорхой мэдүүлэх үүрэгтэй байх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэрэгтэй нийцүүлэн боловсруулсан гэж төсөл санаачлагч онцолж байна.

Түүнчлэн нийтийн албан тушаалтны хувийн ахуй нөхцөлөө сайжруулах, хуулиар тогтоосон хэмжээнд хувийн аж ахуй эрхлэн орлого олох, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх асуудлыг хориглохгүй байхаар зохицуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтт