2023.04.28

О.Цогтгэрэл: Хөгжлийг түүчээлэн явах ёстой салбар маань хөгжлийг боомилогч болоод хувирчихсан байна

УИХ-ын чуулганы /2023.04.28/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаас Эрчим хүчний сайдад хандаж “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн. О.Цогтгэрэл: 

Эрчим хүчний салбарын өнөөгийн бодит байдлыг харвал, жилээс жилд хэрэглээ нэмэгдсэн. Тэр тусмаа гадаадаас худалдаж авдаг хэмжээ, гадаадаас улсаас хамааралтай байдал, гадагшаа их хэмжээгээр валют төлдөг байдал зэрэг нь үнэ болоод бодлогын хувьд зах зээлийн харилцаанд байтугай түүнд дөхөөгүй ч үгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт байтугай бусад бизнесийнхний оролцоогүй болчихсон. Энэ байдал нь явсаар Улаанбаатар хотын түгжрэл, утаа зэрэг нь эрчим хүчний дутагдлаас үүдэлтэй юм.

Хөгжлийг түүчээлэн явах ёстой салбар маань хөгжлийн боймлогч болоод хувирчихсан байгаа нь нууц биш. Эрх биш гал алдахгүй яваа нь гавьяа хэмээн ойлгодог. Тавдугаар цахилгаан станц болон тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил улстөржилт чөдөр тушаа болж байна. Ойрын хугацаанд зах зээлийн болон жам ёсны харилцаа руу бизнесийнхнийг татан оруулах болон гаднын хөрөнгө оруулалтыг оруулах нөхцөл бололцоог хэрхэн харж байна вэ?

Атомын цахилгаан станцын асуудалд ямар байр суурьтай байна вэ?

Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулав