БГД-ын ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа Дугуйн спортын ОУХМ Т.Пүрэвдоржийг үлээн авч уулзлаа
2023.02.28

БГД-ын ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа Дугуйн спортын ОУХМ Т.Пүрэвдоржийг үлээн авч уулзлаа

Тэрээр 1965 оноос энэ спортоор хичээллэсэн. Уралдааны 50-100 км-ийн зайд Монгол Улсын 41 удаагийн аварга, Ази Номхон далайн орнуудын олимпийн хоёр зайн аварга, гайхалтай хөдөлмөрч тамирчин юм. Монгол Улсын шигшээ багт 14 жил хүчин зүтгэсэн тэрээр “Дугуйн спортын гайхамшиг нь мөн чанартаа эрүүл мэнд гэдэг брэндийг бүтээдэг. Тэрээ, би 58 жил энэ спортоор хичээллэснээр үрчлээнээс өөр хөгшрөлт мэдрэхгүй, эрүүл чийрэг өтөлж байна” хэмээн онцолсон юм.

Бид энэ уулзалтаар 2023 оны 05 дугаар сард БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах Ази Номхон далайн орнуудын олимп, 08 дугаар сард Шотландын нийслэл Эдинбург хотод зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хангаж буй талаар дэлгэрэнгүй яриа өрнүүллээ.

Дугуйн спортын ОУХМ Т.Пүрэвдорж

БГД-ын ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа

Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлс, эрүүл чийрэг Монгол хүний амьдралын чанар, чадамжийг өөрөөрөө үлгэрлэн харуулж, эрүүл биедээ, саруул ухааныг оршоосон эрхэм танд талархал илэрхийлж, таны зорилго, спортын өндөр амжилт, олон жилийн нөр их хөдөлмөр, сахилга хариуцлагыг дэмжиж, Ази Номхон далайн орнуудын олимпод оролцох үеийн онгоцны тийзийн зардлыг хариуцахаа уламжиллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn