БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд даргатай уулзлаа
2023.02.13

БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд даргатай уулзлаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ёнжү БНСУ-д ажлын айлчлал хийж буй Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр төлөөлөгчид Үндэсний Ассамблейн үйл ажиллагаатай танилцан, харилцан туршлага судалж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал БНСУ-ын Сөүл хотын Чунг-Гу, Со-Чон, Сон-Дунг, Тэжон хотын Юүсонг дүүрэг, Пеонгтаек хот болон Хамбат их сургуультай найрсаг хамтын ажиллагаатай юм.