Монгол Улсын эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, чадавхжуулах, цахимжуулах чиглэлд санал солилцов
2022.11.28

Монгол Улсын эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, чадавхжуулах, цахимжуулах чиглэлд санал солилцов

Хууль зүйн байнгын хорооны гишүүд Холбооны бүгд найрамдах Герман улсын хамтын ажиллагааны нийгэмлэг - GIZ-ийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар Манай улсын эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, чадавхжуулах, цахимжуулах чиглэлээр санал солилцлоо. Цаашид бид төрийн хүнд суртал, авлигыг бууруулахын тулд цахим шилжилтийг хурдасгах, эрх зүйн салбарыг шинэчлэх зэрэг олон ажлыг хийх хэрэгтэй.

Үүнд Холбооны бүгд найрамдах Герман улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн оролцоо, хамтын ажиллагаа эерэг үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна.