2022.10.20

Ц.Туваан: Хуулийнхаа сурталчилгаа, олон нийтэд таниулах тал дээр хэрхэн ажиллах вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.20\ нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Энэ хуулийг зөв талаас нь тайлбарлаж өгөх нь зөв. Бид цөөхөн учраас бие биенийгээ сайн таньдаг. Тийм учраас мэдээллийн нууцлалыг сайн хангах хэрэгтэй. Иргэд ярьдаг, хууль хяналтынхан мэдээллийн нууцыг хадгална гэдэг ч задардаг, тэгээд хэн нэгний мууг үзсэн юм шиг ярьдаг. Нийтийн ашиг сонирхлын төлөө явж байгаа энэ хуулиа сайн боловсруулаарай.

Түүнчлэн мэдээлэл өгсөн нэгнийг урамшуулдаг энэ тогтолцоо ямар хуульд, ямар зүйл заалт дээр байдаг вэ. Сангийн яам ямар санал өгсөн бэ. Хуулийнхаа сурталчилгаан дээр олон нийтэд таниулах тал дээр хэрхэн ажиллах вэ.

Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn