2022.10.12

Б.Энхбаяр: Татвар төлөхөөс зайлсхийх зөрчлийг шүгэл үлээхэд сангийн яам яагаад хасах санал гаргасан бэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022.10.12/-ний өдрийн хуралдаанаар  Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг ярьж байна. Манай ихэнх иргэд шударга бусын сэтгэл зүрхтэй учир шүгэл үлээгээд байгаа юм. Мөнгө олох зорилгоор буюу шантаачны байдлаар шүгэл үлээдэг байхыг үгүйсгэхгүй. Би шүгэл үлээгчийн нэг л дээ, гэхдээ мөнгө олох зорилгоор бус. Хуулийн төслийн гурвын, хоёрын хоёр дээр Төрийн болон албаны тухай хуульд заасан төрийн нууцыг хамгаалах ажилтан, танилцах эрх бүхий этгээдийн танилцсан төрийн нууцад хамаарах мэдээллийг энэ хуулийн үйлчлэлд үйлчлэхгүй гэж байна. Төмөр замын хэрэг болон хэдэн их наядаар идэж уусан хэрэг чинь нууцад байгаа шүү дээ. Нууцын тамгатай бол шүгэл үлээж болохгүй гэсэн байна. Уг нь нууцын тамгатай хулгай хийгээд байгаа зүйлийг л илрүүлэх гээд байгаа шүү дээ. Үүн дээр мэдээлэл өгнө үү?

Миний гарт энэ хуулийн төсөлд өгсөн Сангийн яамны байр суурь байна. Үүнд, хуулийн үйлчлэх хүрээг шударгаар татвараа төлөх талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийг дэмжих, хамгаалах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан. Энэ заалтыг төслөөс хасах гэдэг санал өгч. Энэ нь татвар төлөөгүй болон их бага төлсөн асуудал байна. Үүний цаана хэдэн зуун тэрбум, их наядын асуудал яригдаж байна. Татварынхан эндээс акт тавих замаар барьцаалдаг, барьцаалаад лавшруулдаг.

Маргаан таслах зөвлөл дээрээ прокурорын оролцоогүйгээр өөрсдөө хяналтаас гадуур татварыг тогтоох эсэхийг шийддэг. Нэг ёсны сүлжээ. Би үүнийг татварын "мафи" гэж хэлээд байгаа. Энэ асуудлаар нь шүгэл үлээхийг хууль зүйн сайд нь төсөл дээрээ тусгасан шиг байгаа юм. Сангийн яамны зүгээс бидний татварын маргааныг шийдэж байгаа асуудал дээр шүгэл үлээж болохгүй гэдэг санал өгч. Энэ ямар учиртай ийм санал өгөв.

Түүний асуултад, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариулт өглөө.