Л.Мөнхбаатар: Хүний эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллана
2022.09.01

Л.Мөнхбаатар: Хүний эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллана

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нийт гишүүдийн 100 хувийн саналаар Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны дарга боллоо.

Тэрээр Хууль зүйн байнгын хороо нь хүний эрх, эрх чөлөө, гэмт хэрэг зөрчил, ял шийтгэлийн бодлого, нийтийн болон хувийн эрх зүйн үндэс, улсын бүртгэл, оюуны өмч, иргэний харьяалал зэрэг хууль зүйн салбарын асуудлыг хариуцсан мэргэжлийн байнгын хороо. Нөгөө талаар эрхлэх асуудалд нь “эрх зүйн бодлого” гэдэг ерөнхий том асуудал багтдаг учраас бусад салбар хоорондын хууль тогтоомжийн уялдаа холбоо, эрх зүйн ерөнхий бодлогын асуудлыг хариуцдаг Байнгын хороо юм.

Хүний эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллана гэлээ.