ЕБС болон мэргэжлийн боловсролын сургуульд хэрэгжүүлэх Герман хэлний хөтөлбөрийг боловсруулжээ
2022.06.23

ЕБС болон мэргэжлийн боловсролын сургуульд хэрэгжүүлэх Герман хэлний хөтөлбөрийг боловсруулжээ

ХБНГУ-ын элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Хилийн чанад дахь Ерөнхий боловсролын сургуулиудын асуудал эрхэлсэн төв газар (ЦфА) хамтран герман хэлний сургалттай ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургуульд “Герман хэлийг гадаад хэл болгон заах ерөнхий хөтөлбөр”-ийг боловсруулж, Боловсролын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Энэхүү ерөнхий хөтөлбөр нь:

Орчин цагийн герман хэлний  хичээлийн хөтөлбөрт сургалтаас хүлээгдэх үр дүнг цогц чадамжаар тодорхойлсон

Герман хэлийг гадаад хэл болгон заах сургалтын үйл ажиллагаанд жишиг болгох боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой.

“Ерөнхий боловсролын сургуулиуд-Ирээдүйн түнш” санаачилгын Монгол дахь сургуулиудын герман хэлний нэгдсэн стандарт болохоос гадна герман хэлний сургалттай төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд шууд авч хэрэглэх боломжтой гэдгийг хөтөлбөр боловсруулагчдын зүгээс онцолсон юм.