2022.06.21

Дарханы оюутнууд дэлхийн боловсролыг эзэмших боломж бүрдлээ

Ганзага дүүрэн эх орондоо ирэх УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг манай сайт энэ удаа онцолж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын хувиар Хөдөө аж ахуй, газар тариалангийн сургалтаараа дэлхийд тэргүүлдэг Канадын Саскачеван мужийн Парламентын гишүүн, Дээд боловсролын сайд Гэн Маковскитой уулзаж, боловсролын салбарт өнгө нэмэх мэдээллийг хүргээд байна.

Түүний хувьд УИХ-д сонгогдохдоо нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэх зорилт тавьж байсан нь алхам алхамаар биелэж байна. Үүний нэг нь залуучуудын боловсролын түвшинг шинэ шатанд ахиулах томоохон шийдлийг нутагшуулах гэж байна. Анхаарлаа нааш хандуулаарай.

Тодруулбал, тус уулзалтаар хоёр орны их дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжиж, Саскачеван мужид суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэхээр болжээ. Мөн түүнчлэн 2+2 хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр Боловсролын салбарт хамтран ажиллах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд энэхүү санаачилгыг Дархан-Уул аймгаас эхлүүлэхээр болсон юм.

Энэхүү яриа хэлэлцээр эхнээсээ ажил хэрэг болж, Дархан-Уул аймгийн ХААИС, ШУТИС- иуд Канадын Рижайна Их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг, оюутан солилцооны хөтөлбөрийн гэрээг амжилттай байгууллаа.

Ажлын үр дүнг бодитоор хэрэгжүүлэхэд Г.Дамдинням гишүүн болоод Монгол Улсаас Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Я. Ариунболд, Аймгийн Засаг дарга Б. Азжаргал, их сургуулиудын захирал нар идэвхтэй ажиллалаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn