2022.04.21

Г.Дамдинням: ТҮ-ний ажилтнуудын цалингаа нэмүүлэх тайван жагсаалыг дэмжиж байна

Дарханы боловсрол, соёлын салбарын ТҮ-ний ажилтнуудын цалингаа нэмүүлэх тайван жагсаал хийснийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням Боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын байнгын хорооны даргын хувиар дэмжиж байгаагаа илэрхийлж, төсвийн тодотголд саналаа оруулахаа мэдэгдэж байсан.

Энэ хүрээнд /2022.04.21/-нд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамтаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б. Азжаргал тэргүүтэй Үйлдвэрчний эвлэл, ТҮ-ний ажилтнуудын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ТҮ-ний ажиллагсдын цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл, ээлжийн амралтын тооцоолол зэрэг тэдэнд тулгамддаг олон асуудлаар саналаа солилцлоо.

ТҮ-ийн ажилтнуудтай холбоотой асуудалд Засгийн газрын гаргасан мэдээллийг танилцуулж байна.

2022 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьсах зардлыг аймаг, нийслэлийн төсөвт суулгасныг буцааж улсын төсвөөс олгодог байх шийдвэрийг ЗГ-аас гаргасан.

Өөрөөр хэлбэл ТҮ 1-3-р цалинждаг ажиллагсдыг хувьд шилжүүлэхээр яригдаж байсан асуудлыг цуцалж хуучин хэвэндээ орсон.

Түүнчлэн ТҮ 1-3-аар цалинждаг төрийн албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болж бүгдийг нь 5-р шатлалд оруулан тооцох төлөвлөгөө хийж улсын төсвийн тодотголд тусгасан байгаа юм. Мөн Засгийн газраас энэ оныг дуустал НДШ-ийн 50 хувийг нэмж олгох болж байгаа юм.