2022.04.19

Оффисийн ширээ, сандал, зөөврийн компьютер, принтер гардууллаа

Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Хархүүгийн Мандахбаяр өөрийн хөрөнгөөр аймгийн 15 сумын намын хороо болон Даланзадгад сумын 8 багийн намын үүрт оффисийн ширээ, сандал, зөөврийн компьютер, принтерийг шийдвэрлэн гардууллаа.

Намын анхан шатны байгууллагуудыг хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн намын хорооны дарга Хархүүгийн Мандахбаяр, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нарт үүрийн төлөөлөгчид талархсанаа илэрхийллээ.