2022.02.28

“Нутгаа мөнхөлсөн тэмээчид”-2022 галбын говийн ганган улаан тэмээний баяр

Өмнөновь аймгийн Ханбогд суманд Монгол улсын Хөдөлмөрийн баатар Жаалдүүгийн Тогтохсүрэнгийн нэрэмжит “НУТГАА МӨНХӨЛСӨН ТЭМЭЭЧИД”-2022 галбын говийн ганган улаан тэмээний баяр арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээний нээлтэнд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал болон Оюу толгой ХХК-ны орон нутаг дахь төлөөлөгчид оролцож хүрэлцэн ирсэн тэмээчид болон нутгийн ард иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ.

Өмнөговь аймаг нь тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд “Ботгоны мөнгөн урамшуулал”-ыг жил бүр бойжуулсан ботго тутамд мөнгөн урамшууллыг тэмээчдэд олгон бодлогоор дэмжин ажиллаж байгаа билээ.

Цаашид тэмээн соёлыг хөгжүүлж олон улсын хэмжээнд сурталчлах тэмээний баярын эвэнт арга хэмжээг аялал жуулчлалын салбартай холбож эдийн засгийн эргэлтэд оруулах зорилго тавин ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn