
Их Британи улсын нийслэл Лондон хотноо "Монгол тэмээний өдөрлөг" боллоо
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй-Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Их Британи улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан "Монгол тэмээний өдөрлөг" арга хэмжээнд Өмнөговь аймгаас 7 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцлоо.
undefined
ус өдөрлөг нь Монгол орны 2 бөхт тэмээний онцлог соёл, зан заншил, уламжлалыг сурталчлан таниулж, үндэсний брэнд бүтээгдэхүүн, тэмээний ноос, ямааны ноолууран эдлэл, гар урлал болон тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд таниулах, гаргах ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.
Өдөрлөгийн үеэр:
• Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд асан Ц.Сүхбаатар
• Монгол-Британийн худалдааны танхимын тэргүүн Жон Гроган
• Их Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч асан Даниел Кавчински
• Элчин сайдын яамны зөвлөх Ц.Зоригтбат нар үг хэлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны талаар илтгэл тавьсан юм.
Өдөрлөгт Ханбогд кашмер, Редкамел, Зосон бренд, Галбийн говь, Өмнөговь аймгийн Тэмээн соёл-уралдааны холбоо, Өмнөговь аймгийн Гранд говь ресорт, Солид Партнерс, ЖоЖо Фелт, Ханбогд сумын “Ханбаясгалант” ХХК оролцлоо.
Өмнөговь аймгийн ЗДТГ, СУАЖЗГ, Хэнтий аймгийн ЗДТГ-ын төлөөлөл удирдах ажилтан холбогдох мэргэжилтнүүд, Өмнөговь аймгийн ХЖТ-ын уран бүтээлч оролцож, орон нутгаа сурталчах арга хэмжээг зохион байгуулав.
Ханбогд кашмер, Зосон компаниуд ноос ноолуур, тэмээний ноосон хувцасны загварын шинэ коллекцийг оролцогчдод толилууллаа.
Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон “Чингис хааны өлгий нутаг” буюу Хэнтий аймгийн талаар, Өмнөговь аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Т. Мөнгөнтуул “Тэмээний уламжлал, ёс заншил, соёл, онцлог”-ын талаар, АНУ-ын судлаач зочин илтгэгч хатагтай Кристина Адамс ингэний сүү, түүний эрүүл мэндийн ач холбогдол “Тэмээний ид шид” илтгэл тавьж, “Солид партнерс” ХХК-ийн захирал Б.Цэнд-Аюуш ингэний хуурай сүү, хоормогийн үйлдвэрийн танилцуулга хийж тус тусын салбарын илтгэл, танилцуулгыг хүргэлээ.
Соёлын хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн ХЖТ-ын морин хуурч, хөөмийч, МУСТА Э.Түмэндэмбэрэл морин хуур, хөөмий, төмөр хуурын аялгууг толилуулж, үзэгч олны хүртээл болголоо.