2022.03.09

Өмнөговь аймгийн ОБГ-т яаралтай тусламжийн автомашин өглөө

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар аймгийн ОБГ-т туулах чадвар сайтай, яаралтай тусламжийн автомашиныг хүлээлгэн өгөв.

Япон улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад туулах чадвар сайтай, эмнэлгийн яаралтай тусламжийн автомашиныг өнөөдөр /2022.03.09/ хүлээлгэн өгсөн байна.

Уг автомашин нь Онцгой нөхцөл байдлын үед ашиглах зориулалттай, хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон "Ниссан Патрол” маркийн автомашин бөгөөд төв, орон нутгийн жирэмсэн эхчүүд, өндөр настан, бага насны хүүхдүүдэд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой.