УИХ-ын гишүүн Г.Дамдинням боловсрол,шүүх, төрийн албаны шинэчлэлд анхаарч ажиллаж байна
2022.01.28

УИХ-ын гишүүн Г.Дамдинням боловсрол,шүүх, төрийн албаны шинэчлэлд анхаарч ажиллаж байна

УИХ-ын гишүүн,Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Байнгын Хорооны дарга Г.Дамдинням намрын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн ажлуудаа хураангуйлан хүргэж байна.

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болох хууль санаачлах, батлуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлуудаа үргэлжлүүлж байна.Тойрогтоо буюу Дархан-Уул аймагтаа тулгамдсан гол асуудлуудыг ЗГ, УИХ-аар шийдвэрлүүлэх чиглэлд хичээн ажиллалаа. УИХ-ын БСШУС-ын Байнгын хорооны даргаар томилогдсоноор сүүлийн 26 жил өөрчлөлт ороогүй байсан Соёлын тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай анхдагч хуулийг тус тус батлуулахад голлох үүрэгтэй оролцов.

Монгол орны ирээдүйн хөгжилд нэн чухал үүрэгтэй Боловсролын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг нэгтгэн зангидаж, чиглүүлэх үүрэг хүлээн идэвхийлэн ажиллалаа. Бүх оролцогч талуудын хэлэлцүүлэг, уулзалтууд хийж бичгээр ирсэн 60,000 орчим, уулзалтаар ирсэн 10,000 гаруй саналуудыг нэгтгэх ажил ид үргэлжилж байна.

УИХ-ын чуулганаас гадна 3 байнгын, 1 түр, 2 дэд хороо болон 14 ажлын хэсэг, 16 Парламентын бүлэгт харьяалагдан ажиллахын зэрэгцээгээр нийт 400 гаруй албан хүсэлтэд хуулийн хүрээнд хариу хүргүүлэн шийдвэрлэжээ.

Дарханчуудынхаа итгэлийг хүлээн төрдөө хамтран зүтгэж буй Сангийн сайд Б.Жавхлан, АБГБ-ын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр нарын хамтаар Монгол Улсын 2022 оны улсын төсөвт тойрогтоо хэрэгжих нийт 51 төсөл хөтөлбөрт 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт суулгаж батлууллаа.

Боловсролын шинэчлэл, Шүүхийн шинэтгэл, Төрийн албаны шинэчлэл, Төрийн өмчийн бодлого зэрэгт түлхүү анхаарч ажилласаар байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn