2021.11.19

Ц.Мөнх-Оргил: Энэ хуулийн нэрийг өөрчлөх хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хуулийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болгоод оруулж ирсэн. Энэ хуулийн нэр буруу байна. Зөвхөн гадаадаас ажиллах хүчин авах эсвэл дотоодоос гадагшаа ажиллах хүчин гаргах асуудал биш. Салбар дунд, байгууллага дотор гээд олон асуудал бий.Өмнөх хуулийн нэр нь зөв сэргээх хэрэгтэй гэсэн саналтай байна. Манайх энэ хуулийг жоохон хурдан шийдэх гээд байна. Ковидын үеийн нөхцөл байдал дэлхий нийтийн хандлагыг харж байж сайн шийдэлд хүргэх хэрэгтэй. Бид гадагшаа ажиллах хүчнээ бага гаргаад гаднаас бага ажиллах хүчин авах тал дээр ярьж байна. Гэхдээ тал талаас нь хууулиа харж байж шийдэх хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn