УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Ажлын хэсэг ахална
2021.01.19

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Ажлын хэсэг ахална

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.19/ хуралдаан 15 цаг 10 минутад  ирц бүрдсэнээр эхэлсэн.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг ажиллана.