2020.12.22

С.Чинзориг: Манай залуучууд хөдөлмөрийн үнэлэмж муу байгаа учраас гадагшаа гарч ажилладаг

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан эхлэлээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Өмнөх засгийн газрын үед өргөн барьсан хууль.Одоогийн мөрдөгдөж байгаа хууль 10 гаруй жилийн хугацаанд үр дүнтэй байж чадсан. Цаашдаа харилцааг өөрчлөх шаардлага гарсан. Гаднаас авах ажиллах хүчийг 50 хувиар бууруулах зорилт тавьсан. Үүндээ хүрсэн. Дотоодынхоо ажиллах хүчний чадварыг дэмжих зүйл бий. Гадаадаас ажиллах хүч оруулахдаа энэ хуулиар зохицуулагдана. Харин манайд ажиллах хугацаанд Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ажиллах хүч авдаг. Манай залуучууд хөдөлмөрийн үнэлэмж муу байгаа учраас гадагшаа гарч ажилладаг. Хөрөнгө оруулагчдын хуультай холбоотой гаднаас ажиллах хүчин орж ирдэг. Иймээс гаднаас орж ирж байгаа ажиллах хүчийг багасгахад бусад хуулинд өөрчлөлт оруулах шаардлага гарна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn