МҮЭХ, Японы ҮЭ-ийн холбооны удирдлагатай цахим уулзалт хийлээ
2021.11.12

МҮЭХ, Японы ҮЭ-ийн холбооны удирдлагатай цахим уулзалт хийлээ

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ГХОННХ-ийн дарга Э.Амарсанаа, Японы ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч асан Рикко Козу болон Японы ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй Олон улсын ҮЭ-ийн холбооны АНДБ-ын Ерөнхий нарийн бичиг асан Нориюуки Сүзуки, Гадаад харилцааны газрын дарга Масахиро Ямао нартай /2021.11.11/-ны өдөр цахим уулзалт хийж Япон болон Монголын ҮЭ-ийн хөдөлгөөний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.

Цар тахлын энэ хүнд хэцүү үед ҮЭ-ийн байгууллагуудын хамтын ажиллагаа, тэр дундаа Япон Монголын ажилчдын өмнө тулгарч буй ижил төстэй хүндрэл бэрхшээлүүдийн хэрхэн хамтран даван туулах талаар хэлэлцлээ.

Ази номхон далайн бүсийн ҮЭ-ийн хөдөлгөөнд Монгол, Япон хоёр орны ҮЭ-үүдээс ямар хувь нэмэр оруулж болох талаар санал, туршлагаа солилцов. Ковид-19 цар тахал намжиж, сайн цаг ирэхээр нүүр тулан уулзах ерөөл тавьснаар тус уулзалт өндөрлөлөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn