
2025.06.09
ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2025.06.06) Хятадын Олон улсын судлалын хүрээлэнгийн Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын судалгааны газрын захирал Жү Жунбө тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд цаг зав гарган хүлээн авч уулзсан Д.Цогтбаатар гишүүнд Жү Жунбө захирал талархал илэрхийлээд, Олон улсын судлалын хүрээлэнгийнхээ талаар товч танилцууллаа. Хятадын Олон улсын судалгааны хүрээлэн (CIIS) нь БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх судалгааны төв бөгөөд стратегийн ач холбогдол бүхий дунд болон урт хугацааны бодлогын асуудлууд, олон улсын улс төр, дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг байна.
undefined